/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВТОБААЗЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВТОБААЗЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Цагдаагийн ерөнхий газрын Автобааз нь Цагдаагийн албаны тухай хуулийн 13.1-д заасан Цагдаагийн байгууллагын үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаас гадна дараахь чиг үүргийн хүрээнд  үйл ажиллагаагаа  хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам  хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар албаны бэлэн байдлыг ханган түргэн шуурхай үйлчлэх

-Албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх

-Үйлчилгээнд явж байгаа   автомашинуудад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу стандарт, норм , нормативыг мөрдөж ажиллах

 -Байгууллагын инженер, техникийн ажилтнуудыг мэргэжлийн өндөр боловсролтой, дадлага туршлагатай хүний нөөцөөр хангах

-Цагдаа жолооч, засварчин болон ажиллагсадын мэдлэг боловсрол, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх

 

         Байгууллагын алба хаагчдын нэр, цол, албан тушаал өрөөний утасны дугаар

д/д

Албан тушаал

Цол нэр

Утасны дугаар

1.

Автобаазын дарга

цагдаагийн хурандаа С.Саруул

7004-4716

 

2.

Автобаазын дэд дарга

цагдаагийн дэд хурандаа Э.Баасанжав

7004-4705

3.

Ашиглалтын хэлтсийн дарга

цагдаагийн дэд хурандаа Г.Хаянхярваа

 

7004-4710

4.

Ашиглалтын 1 дүгээр хэсгийн дарга

  Цагдаагийн хошууч Б.Анхбаяр

9864-7069

5.

Ашиглалтын 2  дугаар  хэсгийн дарга

Цагдаагийн хошууч Ц.Очирбат

9820-0655

6.

Ашиглалтын 3 дугаар хэсгийн дарга

Цагдаагийн хошууч  Л.Содхүү

5308-6000

7.

Техник үйлчилгээ засварын хэлтсийн дарга

Цагдаагийн хошууч Ц.Өлзийсайхан

9823-9597

 8.

Засварын хэсгийн дарга

Цагдаагийн хошууч Ц.Ганзориг

9828-5969

9.

Хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нормчлолын инженер

Цагдаагийн хошууч Б.Цэвэл

7013-1122

10.

Эмч

Цагдаагийн дэслэгч П.Цагааннохой

7013-1122

11.

Бичиг хэргийн эрхлэгч

Цагдаагийн ахлагч A.Эрдэнэчимэг

7013-4711

/Факс-7013-4711/

 

12.

Ахлах нягтлан бодогч

Цагдаагийн хошууч С.Отгонтөгс

7004-4713

13.

Нягтлан бодогч

Цагдаагийн ахлагч О.Золзаяа

7004-4713

14.

Аж ахуйн ахлах офицер

Цагдаагийн дэслэгч Д.Чингүнжав

7004-4709

15.

Нярав

Цагдаагийн дэд ахлагч Н.Лхагвацэрэн

7004-4709

16.

Жижүүр

 

7013-1122

9820-8069

 

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АВТОБААЗЫН ДЭРГЭДЭХ ЖОЛООНЫ ДАМЖАА

Тус автобаазын дэргэдэх жолооч бэлтгэх дамжаа нь 1993 онд  цагдаагийн байгууллагын алба хаагч нарт давхар мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, давтан сургах зорилгоор жолооч бэлтгэх сургалтын чиглэлээр 1 дүрмийн багш, 3 жолооны багштайгаар  “Фита”  маркийн автомашинтайгаар анх байгуулагдсан.                                                                 

Одоо жолооч бэлтгэх дамжаа нь дүрмийн 2, жолооны 4 багштайгаар үндсэн “ В ” ангилалын курс, мөн  В-С, ВС- Д, ВС-ДЕ  ангилалын  жолооч бэлтгэн  үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар  зөвхөн “ В” ангилалын чиглэлээр жилдээ 108, ангилал ахиулах В-С, ВС-Д, ВС-ДЕ, ВС-Е дамжаанд 550 гаруй алба хаагчдыг  амжилттай төгсгөсөн  байна.

Автобаазын дэргэдэх жолооч бэлтгэх дамжаа нь  цагдаагийн алба хаагчид болон цагдаа жолооч нарт  жолоодлогын ур чадвар эзэмшүүлэх,  аль ч ангилалын авто тээврийн хэрэгслэлийг жолоодох эрх олгох сургалт явуулж  байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Манай жолооч бэлтгэх дамжаанд 18 насанд хүрсэн иргэн, цагдаагийн алба хаагчид суралцахыг хүсвэл,  үндсэн В ангилалын дамжааны төлбөр 230,000 төгрөг, суралцах хугацаа 45 хоног, ангилал ахиулах дамжааны төлбөр   60,000 төгрөг,  суралцах хугацаа  С ангилал  14 хоног,  Д, Е ангилал -21 хоног болно.

Холбоо барих утасны дугаар-7013-1133, 8808-2139, 9823-9597, Төрийн сангийн дансны дугаар-900012024

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна