/ / ЦЕГ-ЫН АВТОБААЗЫН ХҮНИЙ НӨӨЦ СУРГАЛТЫН ХЭЛТСЭЭС ХИЧЭЭЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЦЕГ-ЫН АВТОБААЗЫН ХҮНИЙ НӨӨЦ СУРГАЛТЫН ХЭЛТСЭЭС ХИЧЭЭЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сургалтын дараа алба хаагчдад ЦЕГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс ирүүлсэн Авъяаслаг Монголчууд шоунд оролцож байгаа Цагдаа соёл олон нийтийн төвийн “Монгол онгод” хамтлагын бичлэг болон Хууль зүйн яамнаас ирүүлсэн “Архидан согтуурахын хор уршиг” баримтат киноны 2 дугаар ангийг тус тус үзүүлэв.

2015 оны 12 дугаар сарын 04-ны 10.30-11.30 цагт Хууль сахиулахын их сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр /9302-1155/ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Зам тээврийн осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь ” сэдвээр сургалт орж 123 алба хаагч хамрагдав.

2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн баасан гарагийн 09.00-10.30 цагт Баянгол дүүргийн татварын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан татварын улсын байцаагч М.Чойжилсүрэн /9987-9755/ “ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууцны чөлөөлөлт, хүүхдийн сургалтын хөнгөлөлт, буцаан олголт, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх НӨАТ-ийн талаар” тус тус мэдээлэл хийв.

Тус Автобаазаас гавьяаныхаа амралтанд гарсан өндөр настан Н. Чулуундуламд Автобаазын зүгээс 1 тонн нүүрс өгөв.

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна