/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн Ахмадын хорооноос ахмад ажилтан, алдар цуутай буурлуудаа дурсан хүндэтгэх, тэдний ариун нандин, дайчин нөхөрлөлийг бэхжүүлэх, амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор “Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Цагдаа цогцолборт зохион байгууллаа.
Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид урлагийн мэндчилгээ дэвшүүллээ. Мөн салбар зөвлөлүүдийн идэвхи оролцоо, зохион байгуулалтыг дүгнэж шилдэг ахмадын хороог шалгаруулан цом, өргөмжлөлөөр шагнаж, ахмад ажилтнуудын дунд “Идэвхтэй хөдөлгөөн-эрүүл бие” хөдөлгөөнт дасгал, Ахмадын цэнгээнт бүжиг, шатар, 100 буудалт даам зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Автобаазын 40 ахмад оролцсоноос Ахмадын холбооноос Гавъяат тээвэрчин Ж.Нүрдэн, 3 үеэрээ цагдаад зүтгэж буй Б.Бадамсэд нарыг алдаршуулсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна