/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын “Баярын хурал” болж өндөрлөлөө.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын “Баярын хурал” болж өндөрлөлөө.

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын “Баярын хурал” болж өндөрлөлөө. Тус хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хүрэлцэн ирж оролцлоо. Ажил мэргэжилдээ амжилт гаргасан алба хаагчид дараах шагналуудаар шагнагдлаа. Үүнд: Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух"-аар 2 алба хаагч, мөн газрын "Баярын бичиг"-ээр 2 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын "Санхүү аж ахуйн албаны "Баярын бичиг"-ээр 5 алба хаагч, мөн газрын "Шилдэг инженер, техникийн ажилтан"-аар 1 алба хаагч, Замын цагдаагийн албаны "Баярын бичиг"-ээр 8 алба хаагч, Барилга хот байгуулалтын яамны "Үйлчилгээний тэргүүний ажилтан" тэмдэгээр 3 ажилтан, мөн яамны "Тэргүүний барилгачин" тэмдэгээр 2 ажилтан, Монголын залуучуудын холбооны "Эр зоригийн алдар" цол тэмдэгээр 2 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын "Тэргүүний хамт олон"-оор Техник үйлчилгээ, засварын хэлтэс, “Баярын бичиг”-ээр 21 алба хаагч шагнагдлаа. 
Мөн цэргийн тэтгэвэрт гарсан Засварын мастер, цагдаагийн ахмад Б.Хэнчбиш, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Өлзийсайхан, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ё.Жаргалсайхан, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Х.Энхболд нарт Автобаазын удирдлага болон хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж “Халзан цагаан хонь авах эрхийн бичиг”, дурсгалын зүйлээр тус бүр шагналаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна