/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДАА-ЖОЛООЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ЦАГДАА-ЖОЛООЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ЦАГДАА-ЖОЛООЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнөөдөр /2018.03.02/ Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын цагдаа-жолооч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар алба хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг сонсож, тэднээс санал хүсэлтийг нь авсан юм.

Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр ЦЕГ-ын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж нарын 7 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр Автобаазын ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Э.Гантөмөр, Г.Самбуудорж нарын 11 алба хаагч шагнууллаа.

Мөн “Хүндэт жуух” бичгээр Автобаазын Ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Доржпүрэв нарын 11 алба хаагч, “Баярын бичиг”-ээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Гарьдмагнай нарын 7 алба хаагчийг шагнаж урамшуулсан. 
Уулзалтын төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Бид чухал албаны алба хаагчид. Цагдаагийн албаны иргэнд үзүүлэх үйлчилгээ, шуурхай байдал гээд бүх зүйлээс цагдаагийн байгууллагын нэр төр, шалтгаална. Иймээс та бүхэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаарай” гэж хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна