/ / "Ахлагчийн зөвлөл"-ийн аравтуудын дунд зохион байгуулсан "Дэвжээ" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

"Ахлагчийн зөвлөл"-ийн аравтуудын дунд зохион байгуулсан "Дэвжээ" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын "Ахлагчийн зөвлөл"-ийн аравтуудын дунд зохион байгуулсан "Дэвжээ" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд багууд:
1. Мэндчилгээ
2. Гэрийн даалгавар
3. Асуулт хариулт
4. Хошин шог
5. Урлагийн үзүүлбэр гэсэн 5 төрлөөр өрсөлдсөнөөс цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Ц.Хатанбаатар ахлагчтай аравт "Нэгдүгээр" байр эзэлж "Өргөмжлөл", нэг өдрийн цалинтай чөлөөгөөр, засварын мастер, цагдаагийн ахлах ахлагч Х.Гансүх ахлагчтай аравт "Хоёрдугаар" байр эзэлж "Өргөмжлөл", цалингийн 5%-аар, сэлбэгийн мастер, цагдаагийн дэд ахлагч Э.Тэмүүжин ахлагчтай аравт "Гуравдугаар" байр эзэлж "Өргөмжлөл"-өөр тус тус шагнууллаа. Мөн Ашиглалтын хэлтсээс 18 ширхэг ажлын хавтсыг "Ахлагчийн зөвлөл"-ийн 18 аравтуудын дарга нарт гардуулан өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна