/ / Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын Ашиглалтын хэлтсээс /диспетчерүүд/ уламжлал болгон зохион байгуулж буй “Гар бөмбөг”-ийн тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын Ашиглалтын хэлтсээс /диспетчерүүд/ уламжлал болгон зохион байгуулж буй “Гар бөмбөг”-ийн тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын Ашиглалтын хэлтсээс /диспетчерүүд/ уламжлал болгон зохион байгуулж буй “Гар бөмбөг”-ийн тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 2 баг оролцсоноос:
Эрэгтэй -1-р байрт Техник үйлчилгээ засварын хэлтсийн Тэмүүжин ахлагчтай аравтын баг,
2-р байрт Захиргаа удирдлагын хэлтсийн баг
3-р байрт Ашиглалтын 2 дугаар хэсгийн баг
Эмэгтэй -1-р байрт Ашиглалтын хэлтсийн диспетчерүүдийн баг,
2-р байрт Санхүү аж ахуйн тасгийн багууд тус тус шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн тус тэмцээний “Шилдэг холбогч”-оор Захиргаа удирдлагын хэлтсийн холбоо, камер, сүлжээ хариуцсан ажилтан, цагдаагийн дэд ахлагч Э.Батзориг,
“Шилдэг довтлогч”-оор Техник үйлчилгээ, засварын хэлтсийн засварчин, цагдаагийн дэд ахлагч Лхамсүрэн,
“Тэгш тоглогч”-оор Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Бямбасүрэн, Санхүү, аж ахуйн тасгийн тоо бүртгэгч, цагдаагийн ахлагч Н.Энхчимэг нар тус тус шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна