/ / "Хьюндай аксент" маркийн 13 автомашиныг гардуулах үйл ажиллагаа боллоо.

"Хьюндай аксент" маркийн 13 автомашиныг гардуулах үйл ажиллагаа боллоо.

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар Нийслэл хотод хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд ашигладаг тээврийн хэрэгслийг шинэчилж, иж бүрэн тоноглосон "Хьюндай аксент" маркийн 13 автомашиныг гардуулах үйл ажиллагаа боллоо.

 

Тус үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Цагдаагийн Ерөнхий Газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Санхүү, Аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Автобаазын дарга, цагдаагийн хурандаа Ж.Булгантамир болон Нийслэл хотын дүүргүүд дэх цагдаагийн газрын дарга удирдлагууд оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна