/ / Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас Эргүүл хамгаалалтын газартай хамтран хэрэглэгчийн зөвлөгөөн зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас Эргүүл хамгаалалтын газартай хамтран хэрэглэгчийн зөвлөгөөн зохион байгууллаа.

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас Эргүүл хамгаалалтын газартай хамтран автомашинуудын бэлэн байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр хэрэглэгчийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эргүүл хамгаалалтын газрын Дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Алтангэрэл, ДББХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Батсайхан, Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Галбаатар, ШШАБХХ-ийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ болон Автобаазын дарга, цагдаагийн хурандаа Ж.Булгантамир, Ашиглалтын хэлтэс, Техник үйлчилгээ, засварын хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс, хэсгийн дарга нар оролцлоо. Мөн тус албанд үйлчилдэг автомашинуудыг хариуцсан жолооч цагдаа нар хүрэлцэн ирлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна