/ / “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг зохион байгууллаа.

“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас Эх үрсийн баярыг тохиолдуулан 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг алба хаагч, ажилчдын гэр бүл, хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр хүүхэд багачуудын насны ангиллаар 6 төрлийн тэмцээн, уралдааныг зохион байгуулж амжилттай оролцсон хүүхдүүдийг унадаг дугуй, бэлгээр шагналаа. Мөн олон урлагийн уралдаан тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн Майдарын Норжмаа, Билэгтийн Алтанзул, Гантөмөрийн Төмөржин, Батсайханы Анхцэцэг зэрэг авъяаслаг хүүхдүүдийг Алтан медаль болон дурсгалын зүйлээр урамшууллаа. Ахлагчийн зөвлөлөөс цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Чинбатын Сүлдэд унадаг дугуй, бэлэг гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна