/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Уран жолоодлого тэмцээн зохион байгууллаа.

Уран жолоодлого тэмцээн зохион байгууллаа.

Цагдаагийн ерѳнхий газрын Автобаазын “Ахлагчийн зѳвлѳл”-ѳѳс санаачилж, Aшиглалтын хэлтэстэй хамтран "Уран жолоодлого 2019" тэмцээнийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны ѳдѳр Налайх дүүрэгт байрлах Монгол 63 дрифтийн сургалтын талбайд амжилттай зохион явууллаа. Тэмцээнд 28 цагдаа жолооч нар оролцож, тэргүүн байранд Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Цолмон, дэд байранд Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Цэрэнноров, гутгаар байранд Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Тѳмѳрбаатар нар шалгарч цом, ѳргѳмжлѳлѳѳр шагнууллаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчид, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерѳѳж, алтан шар зам тань ѳлзийтэй байхын ерѳѳлийг ѳргѳн дэвшүүлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна