/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

  1. 1.   Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга

 

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын  төв конторын барилгын хэсэгт байрлах цайны газрын зориулалттай 25,92 м.кв талбайтай халуун хоол хийх тоног төхөөрөмж бүхий 1 өрөө, цайны газрын үйлчилгээний хэсгийн 48,36 м.кв талбайтай 1 өрөө нийт 74,28 м.кв талбайтай өрөөнүүдийг  түрээслүүлнэ.

 

  1. 2.    Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 

 

 

2019 оны 08 дугаар сарын 16 -ны өдрийн 10 цаг 00 минут

 

Материал хүлээн авах хаяг

 

Улаанбаатар хот Баянгол дүүргийн 3 дугаар хороо Дунд гол гудамж Г-28  Цагдаагийн ерөнхий газрын Автобааз / 19-н үйлчилгээний төвийн чанх ард, дунд голын ард/

 

Материал нээх хугацаа, хаяг байршил

 

Улаанбаатар хот Баянгол дүүргийн 3 дугаар хороо Дунд гол гудамж Г-28 Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын хурлын зааланд  2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 м.кв талбай нь 10,000 / арван мянган/ төгрөг,

Цахилгаан болон ашиглалтын зардал ороогүй.

 

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

 

 

Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, баримт бичиг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

 

 

 

 Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

 

 

  • Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх;
  •  Иргэний хувьд цахим үнэмлэхийг нотариатаар баталгаажуулан хуулбарлан ирүүлэх,
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаар мэдээлэл / Өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих/
  •  Санхүүгийн чадварыг нотлох баримт: 2016, 2017 оны санхүүгийн тайлан ирүүлэх ,  Иргэний хувьд харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт ирүүлэх;
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний наториатаар баталгаажуулсан хуулбар
  • Шаардлагатай тохиолдолд худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр технологийн баримт, бичиг
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал.

 

 

 

 

Жич:

Сар бүр гарсан ашиглалтын зардлаа /түрээсийн төлбөр/-өөс тусад нь төлөх,

Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр болон хувь хүн овог нэрээ, бүрдүүсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ үү.

Материалыг бүрэн ирүүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

 

3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Цагдаагийн ерөнхий газрын Автобааз дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 99818323  утсаар болон www.Аutobaaz.police.gov.mn цахим хуудаснаас авна уу.

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд гол гудамж, 19 үйлчилгээний төвийн чанх ард өөрийн байр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна