/ / "Гар бөмбөг"-ийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

"Гар бөмбөг"-ийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын Ашиглалтын хэлтсийн нэрэмжит "Гар бөмбөг"-ийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 1-р байрт цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Жалбуубаатар ахлагчтай баг, 2-р байрт Засварын мастер, цагдаагийн дэд ахлагч Ү.Мөнхбаяр ахлагчтай баг, 3-р байранд Ашиглалтын 2-р хэсгийн дарга, цагдаагийн ахмад О.Пүрэв ахлагчтай баг, эмэгтэй 1-р байрт бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Г.Бямбажав ахлагчтай баг, 2-р байрт диспетчер О.Бүнчинсүрэн ахлагчтай багууд эрэгтэй тэгш тоглогчоор диспетчер Б.Цогтсайхан, эмэгтэй тэгш тоглогчоор үйлчлэгч М.Ариунсугир нар тус тус шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна