/ / 4 автомашинд өнгө будаг, тусгай тоноглолыг шинэчилж, урсгал засвар үйлчилгээг иж бүрэн хийж, автомашины техникийн бэлэн байдлыг хангуулсан байна.

4 автомашинд өнгө будаг, тусгай тоноглолыг шинэчилж, урсгал засвар үйлчилгээг иж бүрэн хийж, автомашины техникийн бэлэн байдлыг хангуулсан байна.

Цагдаагийн албаны шуурхай бэлэн байдлыг хангахад автомашин чухал үүрэгтэй байдаг. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагч нар дүүрэг, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж хэлтсийнхээ эргүүлийн автомашинуудад засвар хийхэд шаардлагатай 9.9 сая төгрөгийн зардлыг шийдвэрлүүлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазтай хамтран шийдвэрлэгдсэн зардлын хүрээнд “Киа рио” маркийн 2, “Hyundai accent” маркийн 2, нийт 4 автомашинд өнгө будаг, тусгай тоноглолыг шинэчилж, урсгал засвар үйлчилгээг иж бүрэн хийж, автомашины техникийн бэлэн байдлыг хангуулсан байна.

Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат нь алба хаагчдын хамтаар идэвхи зүтгэл гарган санаачлагатай ажилласан нь цагдаагийн бусад нэгжүүдэд санаа авахаар ажил болжээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна