/ / Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурал боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурал боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурал 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Сүлд” чуулгын концертын танхимд боллоо. Автобаазын 2019 оны “Шилдэг хамт олон”-оор “Ахлагчийн зөвлөл”-ийн хамт олон, “Хөдөлмөрийн аварга” алба хаагчаар Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М.Мөнхтөр, Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхбаяр, Техник үйлчилгээ, засварын хэлтсийн дугуйн засварчин Ц.Хосбаяр, “Ажил мэргэжлийн аварга” алба хаагчаар Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Батпүрэв, Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Э.Сүх-Очир, Техник үйлчилгээ, засварын хэлтсийн тэжээлийн системийн засварчин, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганбат, Санхүү, аж ахуйн хэлтсийн нярав, цагдаагийн ахлах ахлагч А.Номин-Эрдэнэ, “Спортлог алба хаагч”-аар Санхүү, аж ахуйн хэлтсийн нярав, цагдаагийн дэд ахлагч У.Цэрэннадмид нар тус тус шалгарлаа.

Мөн эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан алба хаагчид төрийн болон төрийн бус байгууллагын шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна