/ / ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ, ОУХМ Ц.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Буудлага спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ноос 28-ны өдрүүдэд Египет улсын нийслэл Кайр хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн том калибрийн гар бууны дасгалд Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, ОУХМ Цогбадрахын Мөнхзул 585 оноогоор алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн холимог төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

“ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2022” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ажлын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, ажиллах чадавх, бие бялдрын түвшинд үнэлгээ өгч, идэвх чармайлтыг дээшлүүлж, урамшуулах зорилгоор зохион байгуулсан “Шилдэг зохицуулагч-2022” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.Тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн 1 зохицуулагч, 2 цагдаа зохицуулагч нийт 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 34 багийн 102 алба хаагч оролцож, хурд хүч, эрдэм мэдлэгээ сорьсон юм.

Тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн 1 зохицуулагч, 2 цагдаа зохицуулагч нийт 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 34 багийн 102 алба хаагч оролцож, хурд хүч, эрдэм мэдлэгээ сорьсон юм.

“ИТГЭЛ” ТӨСӨЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРАНД ХОЛБОН ЗУУЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Итгэл” төслийн эхний ээлжинд хамрагдсан иргэд олон улсын арга зүйд суурилсан эмийн эмчилгээ, сэтгэл заслын хосолсон 28 хоног хөтөлбөрт хамрагдсан бол эмчилгээний дараах сэтгэлзүйг эмчлэх, нийгэмшүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ.

Төсөлд хамрагдсан иргэд болон тэдний гэр бүл, хороодын хамтарсан багийн гишүүдэд “Тэгш хөгжил, амьдралын чанар” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, “Олон Улсын Сэтгэлийн боловсролын төв”-тэй хамтран “Мөрөөдөлтэй хүн аз жаргалтай амьдарна”, “Хүсэл ба өөрийгөө хянах чадвар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Мөн Чингэлтэй дүүргээс хамрагдсан 12 иргэнд тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс "Хөдөлмөрт бэлтгэх", " Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох " сургалтуудыг орж, ажил олгогч 6 аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажилд зуучлах хоёр өдрийн сургалтад хамруулж, ганцаарчилсан зөвлөгөө авах хүсэлтэй иргэдэд мэргэжлийн зөвлөгөө, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

НҮБ-ЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЖИЛТАН, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА САБРИНЕ БЕН АРФИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулах шалгалтыг энэ оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт хариуцсан ажилтан, цагдаагийн дэд хурандаа Сабрине Бен Арфи хүрэлцэн ирж удирдан явуулсан юм.

ДОТООДЫН ЦЭРЭГТ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДЫГ АНГИ, БАЙГУУЛЛАГАД ХУВААРИЛАХ, ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийг хэрэгжүүлж, Дотоодын цэрэгт шинээр томилогдсон алба хаагчдыг анги, байгууллагад хуваарилан, цэргийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр /2022.10.28/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолборт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Х.Чингис, Дотоодын цэргийн штабын Орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнх-Итгэл болон анги, салбарын захирагч болон алба хаагчид оролцсон юм

"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2022", "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Булган аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Өсвөрийн сэргийлэгч-2022", "Шилдэг нийгмийн ажилтан" шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг "Өсвөрийн сэргийлэгч" бүлгэмийн гишүүдийн дунд Бүлгэмийн танилцуулга, Мэндчилгээ, "Би сэргийлэгч" сэдэвт гэрийн даалгавар, Хууль, эрх зүй, "Үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлье" жүжигчилсэн тоглолт зэрэг 5 төрлөөр зохион байгуулж амжилттай оролцсон баг, тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны албаны сургалт зохион байгуулах төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, 2023 онд явагдах байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирлагын газрын дарга, Төв архивын даргын баталсан хөтөлбөрийн дагуу “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт цахим сургалтыг энэ оны 10 дугаар сарын 18, 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нутаг дэвсгэр хариуцсан 33 анги, байгууллагын Захиргааны удирдлагын тасгийн дарга, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 63 алба хаагчид хамрагдсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна