/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “СҮЛД” ЧУУЛГААС “ШИЛДЭГ БҮТЭЭЛ, УРАН БҮТЭЭЛЧ-2022” УРАЛДААНД “ХАМГААЛАН САХИСАН ГОЛОМТ” НЭГДСЭН ТОГЛОЛТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “СҮЛД” ЧУУЛГААС “ШИЛДЭГ БҮТЭЭЛ, УРАН БҮТЭЭЛЧ-2022” УРАЛДААНД “ХАМГААЛАН САХИСАН ГОЛОМТ” НЭГДСЭН ТОГЛОЛТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол Улсын Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооноос жил тутам зохион байгуулдаг, төв, орон нутгийн ардын дуу бүжгийн чуулгуудын “Шилдэг бүтээл, уран бүтээлч-2022” уралдаанд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгаас “Хамгаалан сахисан голомт” нэгдсэн концертыг бэлтгэн өрсөлдөж, энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүтээлээ толилууллаа.

Энэхүү “Хамгаалан сахисан голомт” концерт нь хоёр бүлгээс бүрдэх бөгөөд тэргүүн бүлэг нь “Монгол бахархал” хэмээх Монгол түмний эртнээс эдүгээ хүртэл дуулж, хуурдсан ардын урлагийн бүтээлүүд, тус чуулгын уран бүтээлчдийн туурвисан шинэ, шилдэг бүтээлүүдийг толилуулсан юм. Энэхүү бүлэгт уламжлал шинэчлэлийг хослуулсан бүжиг, наадгайг цоо шинэ дэглэлт тавилтаар орчин үеийн рок, поп, этник урсгалтай хослуулан хүргэлээ.

Концертын дэд бүлэг нь “Амьнаас үнэтэй тангараг” хэмээх нэртэй бөгөөд орчин цагийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нүүр царай болсон шилдэг уран бүтээлүүд тоглогдлоо. Албаны болон бие бүрэлдэхүүний цог жавхааг бадраасан уран бүтээлүүдийг дуулалт жүжиг, мюзикл хэлбэртэйгээр тусгайлан зохиомжилж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эртний Монголоос улбаатай эзэнт төрийн голомтыг сахин хамгаалж буй энэ цагийн эгэлгүй баатрууд болох цагдаа, дотоодын цэргийн сүр хүч, их алдар гавьяаг магтан дуулав.

“Хамгаалан сахисан голомт” концертын Ерөнхий продюсероор “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Ерөнхий найруулагчаар  МУСТА, цагдаагийн ахлах дэслэгч У.ОюунноминМУСТА Ё.Дамчаабадгар нар ажилласан юм.

Дээрх концертоор уламжлалт тоглолтын хэлбэрийг сүүлийн үеийн шинээр хөгжиж байгаа контемпорари урсгалтай холбон бүтээж, тайз засалтыг өвөрмөц байдлаар засаж, хөтөлбөр танилцуулгыг орчин үеийн цахим технологи-инноваци хөгжилд уялдуулан үзэгчдэдээ хүргэж байгаагаараа онцлог байв.

 

Tweet
 
БУСАД МЭДЭЭ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна