/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН 22 ОНЦЛОГ АЖЛУУДААС...

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН 22 ОНЦЛОГ АЖЛУУДААС...

“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” НЭГСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын хэмжээнд “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт 30798.921 га талбай эвдэгдсэнийг олж, тогтоосноос уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 22787.157 га, эзэнгүй орхигдсон 4747.854 га, Хууль бус гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэгдсэн 1687.853 га, бусад 1576.057 га талбай байсны 820.73 га талбайд биологийн, 3542.02 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн.

“НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭСЭГЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсад хэрэгжиж буй “Green zone” төсөл нь дэлхийн 3 орны хотуудад амжилттай хэрэгжиж, камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45.0-47.0 хувийг илрүүлсэн тэргүүн туршлага байгааг үндэслэн дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж, ашиглалтыг үр дүнтэй болгох “Аюулгүй хот”-ыг бий болгох зорилгоор “Ногоон бүс” төслийг хэсэгчлэн зохион байгуулсан. Төслийн хүрээнд эхний ээлжид гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээгээр хулгайлах, халаасны хулгайн гэмт хэргийн 31.7 хувь үйлдэгддэг, өдөртөө Улаанбаатар хотын иргэдийн 60.0 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуй нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлүүдэд тулгуурлан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр дөчин мянгатын нутаг дэвсгэрийг сонгон авч, 61 цэгт, 145 теле хяналтын камер байршуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Цахим хэлбэрээр албан бичиг солилцох дундын системийг хөгжүүлж, төрийн байгууллагуудын хооронд албан бичиг илгээх, хүлээн авахад шаардагдах цаг хугацаанаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээлийг халах нөхцөлийг бүрдүүлж, цахим архив, албан хэрэг хөтлөлтийн http://earchive.police.gov/ системийг энэ оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн. 

Мөн Жолоодох эрхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системийн шинэчлэх ажлын хүрээнд “Авто сургуулийн систем”, “Жолоочийн шалгалтын систем”, “Жолоодох эрх олгох систем” системүүдийг шинээр боловсруулж туршилт хийн, энэ оны 12 дугаар сард багтаан үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн. 

Системүүдийг нэвтрүүлснээр жолооч бэлтгэх сургалтын төвүүдээс цаасаар авч шивдэг байсан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, хөтөлбөр хангасан суралцагчийг системээс автоматаар шалгалтын хуваарьт оруулах, шалгалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг сургалтын төвүүдэд өгөх, шалгалтад тэнцсэн суралцагчдыг шууд жолооч болгож бүртгэх зэрэг дотоод үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, алба хаагчдын ажлын ачаалал эрс буурах боломж бүрдсэн.

Tweet

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна