/ / “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ЭМЧЛЭХЭЭС ЧУХАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ЭМЧЛЭХЭЭС ЧУХАЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Цахиур төмөр” компаниас цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ЭМЧЛЭХЭЭС ЧУХАЛ” арга хэмжээг Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулж, замын хөдөлгөөн зохицуулж буй хаагчдад шаардлагатай эм, витаминуудыг өглөө.

Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2023.02.01/ Тээврийн цагдаагийн албанд зохион байгуулагдаж, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, “Цахиур төмөр” компанийн удирдлагууд болон алба хаагч, ажилтнууд оролцсон юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна