/ / БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР “НОГООН БҮС” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 34 ШИРХЭГ КАМЕРЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР “НОГООН БҮС” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 34 ШИРХЭГ КАМЕРЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Булган аймгийн цагдаагийн газраас “Ногоон бүс” төслийн хүрээнд Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2021 онд 50 сая, 2022 онд 50 сая төгрөгийг тус тус шийдвэрлүүлэн “Хотспот сервес” ХХК 33 цэгт хяналтын камерыг суурилуулсан юм. Ингэснээр нийт 86 ширхэг теле хяналтын камер бүрэн ашиглалтад оржээ.

Тухайлбал, Аймгийн нутаг дэвсгэрт DAHUA брэндийн чиглэлийн 4 MP, 3 NVR, 16 ширхэг,  25хPTZ  эргэдэг камер 5 ширхгийг байршуулж, зоон давааны хяналтын постод дугаар танигчтай 1 ширхэг LPR  тусгай камер суурилуулаад байна.

Энэхүү “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна