/ / МУАТАЙ БОКСЫН 2023 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН АХЛАГЧ А.НАМУУНГЭРЭЛ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

МУАТАЙ БОКСЫН 2023 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН АХЛАГЧ А.НАМУУНГЭРЭЛ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

WMO /World Muaythai organization/ буюу Дэлхийн Муайтайн байгууллагын Монгол Улс дахь салбар холбооноос зохион байгуулсан Муатай боксын 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт зааланд 2023 оны 02 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын цагдаа, цагдаагийн ахлагч А.Намуунгэрэл 75 кг-ийн жинд амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн, алтан медалийн эзэн боллоо.Алба хаагчдаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна