/ / АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРХЭЛСЭН АТТАШЕ НОЁН ЖОЭЛ ОРТЕЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРХЭЛСЭН АТТАШЕ НОЁН ЖОЭЛ ОРТЕЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдал эрхэлсэн Атташе ноён Жоэл Ортезийг өнөөдөр /2023.03.09/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын ахлах ажилтан Б.Сэргэлэн, АНУ-ын Төрийн департментийн мансууруулах бодис, Хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны хөтөлбөрийн зохицуулагч Ц.Эрдэнэхишиг, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа П.Даваажав нар оролцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Дотоодын цэрэг, Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний гвард болон бусад ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж өргөжүүлэх, алба хаагчдыг сургаж бэлтгэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна