/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ I УЛИРЛЫН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ I УЛИРЛЫН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулж, гэмт хэрэг, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2023 оны I улирлын Сахилга, ёс зүй, хариуцлагын өргөтгөсөн зөвлөгөөнийг өнөөдөр /2023.04.06/ цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, 100 байршлаас 922 алба хаагч оролцлоо.

Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын 2023 оны I дүгээр улирлын сахилга, хариуцлагын талаар болон цагдаагийн төв байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнөөр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил буурсан эерэг үзүүлэлт, амжилтыг цаашид хадгалах, удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2023 оны 01 дүгээр “Сахилга, ёс зүй, хариуцлагыг сайжруулахад удирдах ажилтны манлайллыг чиглүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт алба хаагчдад ажлын чиглэл болголоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна