/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.04.12/ Дорнод аймгийн цагдаагийн газрын жагсаалын талбайд боллоо.

Ёслолын арга хэмжээнд Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах , олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны  дарга, хошууч генерал Ц.Амарболд, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-очир, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Дорнод аймгийн цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч Х.Болдбаатар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Доржсүрэн, Аймгийн Шүүхийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа О.Баярбат, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Бямба, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр, Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Н.Шинэбаяр, Аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга, Ц.Мөнхсайхан, Тагнуулын Ерөнхий газрын Дорнод аймаг дахь газрын дарга, хурандаа Б.Бямба, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Цогтбаяр, Зэвсэгт хүчний 085 дугаар ангийн тусгай салбарын захирагчийн орлогч, ахлах дэслэгч Б.Даваажаргал нар оролцов. 


Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 085 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүрдсэн жагсаал жагсаж, Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн юм. 
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Бямба нар Монгол Улсын Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнагдлаа.
Арга хэмжээнд ЦЕГ-ын “Сүлд” чуулгын уран бүтээлчид , тус аймгийн Алтан гадаст Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, СТА Л.Түвшинсайхан нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудаас гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна