/ / ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ, ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТЫГ ТҮГЭЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ, ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТЫГ ТҮГЭЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хороо, өрхийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эмч, ажилчдад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, үйл ажиллагааг сурталчлах, мэдээ мэдээлэлтэй болгох, иргэд, олон нийтэд эрх зүйн ойлголтыг түгээх сургалтыг өнөөдөр /2023.04.13/ зохион байгуулж байна.


Тус сургалтыг зохион байгуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийг нуун дарагдуулсан болон өртөх эрсдэлтэй, үе тэнгийн дээрэлхэлт дарамт шахалтад өртсөн хүмүүсийг хамтарсан багийн гишүүд тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Цаашид сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулах юм.

Tweet

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна