/ / ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА СҮХБААТАР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА СҮХБААТАР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймгаар тойрон аялж цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаа, Дотоодын цэргийн бүх анги байгууллага, алба хаагчид оролцож байна.


Өнөөдөр /2023.04.13/ Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төв “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулагдлаа. 
Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Ганзориг, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч С.Оюунтунгалаг, тус шүүхийн шүүгч О.Баатарсүх, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Батнасан, өмгөөллийн холбооны тэргүүн Т.Хүдэр, Цэргийн штабын дарга Б.Аваацогт, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Э.Энхсайхан, Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Идэрбат, Тагнуулын ерөнхий газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга, хошууч Э.Эрдэнэбүрэн, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч, хурандаа П.Мөнхбат, Зэвсэгт хүчний 168 дугаар ангийн захирагч, дэд хурандаа М.Мөнхбат, аймгийн Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, дэд хурандаа Г.Ганхуяг нар оролцож, Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын жагсаал алхлаа. 


Ёслолын жагсаалд тус аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Зэвсэгт хүчний 168 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудаас бүрдсэн ёслолын жагсаал алхаж, Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээний үеэр ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучид, тус цагдаагийн газрын алба хаагчид ая дуу өргөж, мэндчилгээ дэвшүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна