/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ “КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ “КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны “Классик Пауэрлифтинг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Мөрдөн шалгах газрын спорт зааланд зохион байгуулж байна.

Тэмцээний нээлт өнөөдөр /2023.04.20/ болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Монголын Пауэрлифтингийн холбоог үүсгэн байгуулагч, Зүүн Азийн Пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын Пауэрлифтингийн холбооны ерөнхий шүүгч, дэд хурандаа О.Содномпилжээ болон тэмцээнд оролцож буй тамирчид оролцлоо.

Энэ үеэр “Спортын мастер” цолны болзол хангасан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Болд, “Спортын дэд мастер” цолны болзол хангасан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын цагдаа, цагдаагийн ахлагч З.Билгүүн, Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Пүрэвжав нарт шагналыг гардуулж өгөв.  

Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 32 анги, байгууллагын 203 тамирчин найман жингийн төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн энэ оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна