/ / “ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ” УСК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ” УСК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Харамсалтай байдлаар амиа алдсан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүгийн дурсгалд зориулж, хийгдсэн “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны кино нийгмийн хариуцлагын хүрээнд аян болж өргөжин нээлтээ хийлээ. Ийнхүү нээлт энэ оны 05 дугаар сарын 08-ны өдөр болж, нээлтэд 3000 гаруй иргэн, алба хаагч нар оролцсон юм.

"Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс хамтдаа сэргийлье!” уриатай энэхүү уран бүтээлд "Цагдаагийн ерөнхий газар", "Боловсролын ерөнхий газар" нэгдэн хамтран ажиллаж байна.  

“ᠵᠢᠷᠦᢈᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠷᠡᠯᠲᠦᠨ ᠡ” ᠤᠰᠤᠻ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠪᠡᠨ ᢈᠢᠯᠦᢉᠡ

ᠬᠠᠷᠠᠮᠰᠠᠯᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠠᠮᠢ ᠪᠠᠨ ᠠᠯᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᢈᠦᠰᠡᠯ ᠮᠥᠷᠦᢉᠡᠳᠦᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠦᢉᠦᠷᠡᠩ ᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠤᠷᠠᠰᠬᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᢈᠢᢉᠳᠡᢉᠰᠡᠨ “ᠵᠢᠷᠦᢈᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢉᠡᠷᠡᠯᠲᠦᠨ ᠡ” ᠤᠷᠠᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠤ᠋ ᠻᠢᠨᠤ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶ ᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠶᠠᠨ ᠪᠣᠯᠵᠤ ᠥᠷᢉᠡᠵᠢᠨ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠪᠡᠨ ᢈᠢᠯ᠎ᠡ᠃ ᠡᠶᠢᠨ ᢈᠦ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠶᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠪᠣᠯᠵᠤ᠂ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠓᠐᠐᠐ ᠭᠠᠷᠤᠢ ᠢᠷᢉᠡᠨ᠂ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷᠠ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃

ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠵᠠᠮ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠰᠤᠯ᠂ ᢉᠡᠮᠲᠦᠯ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᠶ᠎ᠡ!” ᠤᠷᠢᠶ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠤᠷᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯ ᠳ᠋ᠦ "ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ"᠂ᠹ᠂ "ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ" ᠨᠢᢉᠡᠳᠦᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна