/ / “ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сургалтад Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.05.11/ Мөрдөн байцаах албанд зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн болон алба хаагчид оролцсон юм.

Энэхүү сургалтад 120 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт хоёр өдрийн турш үргэлжилнэ.

“ᠴᠠᢈᠢᠮ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠵᠠᠯᠢᠯᠠᠬᠤ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ  ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠩᠬᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ” ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ

“ᠴᠠᢈᠢᠮ ᠣᠷᠴᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠵᠠᠯᠢᠯᠠᠬᠤ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ  ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠩᠬᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ” ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠻᠢᠪᠧᠷ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᢈᠡᠯᠲᠡᠰ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠨᠦᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠥᠨᠦᠳᠦᠷ /᠒᠐᠒᠓᠂᠐᠕᠂᠑᠑/ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠶᠤᠨ ᢉᠡᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠸ᠃ᠣᠳᠬᠠᠨᠪᠠᠶᠠᠷ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠨ᠃ᠮᠢᠰᠢᢉᠳᠣᠷᠵᠢ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠳᠡᠳ᠋ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠡ᠃ᠲᠣᠪᠤᠤᠳᠣᠷᠵᠢ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠡ᠃ᠳᠠᠸᠠᠰᠦ᠋ᠷᠦᠩ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃

ᠡᠨᠡ ᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠑᠒᠐ ᠭᠠᠷᠤᠢ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠥᢉᠡᠳ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠬᠣᠶᠠᠷ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢᠯᠡᠨ᠎ᠡ᠃

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна