/ / АВТОБААЗЫН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

АВТОБААЗЫН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.07.08/ боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар 3, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 5, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 23, цагдаагийн хугацааны цолоор 13 алба хаагч тус тус шагнагдлаа.
Иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна