/ / “ТУНГАЛАГ МЭЛМИЙ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“ТУНГАЛАГ МЭЛМИЙ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол цэргийн нэгдсэн холбооноос БНСУ-ын “Нүдний шилний нийгэмлэг”-тэй хамтран “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.07.21/ зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 3000 гаруй ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулж байгаа бөгөөд нүдний хараагаа үнэ төлбөргүй оношлуулж, авто рефрактороор шалгаж, тухайн хүний нүдний хараанд тохирсон шилийг газар дээр тааруулан олгож, тохирсон шил байхгүй тохиолдолд БНСУ-д захиалан хийлгэж байна.

“Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил Орхон, Хөвсгөл аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдэд үйлчлэхээрээ онцлог юм.

Мөн энэхүү үйл ажиллагаанд хамрагдсан хүн бүрт харааны болон нарны хамгаалалтын шил олгов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна