/ / ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “ШИЛДЭГ ОФИЦЕР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “ШИЛДЭГ ОФИЦЕР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах уралдааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.08.24/ Дотоод хэргийн их сургуулийн байранд ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд, Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Ерөнхийлөгчийн Тамгын  газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, хурандаа Т.Буянбат, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хурандаа Т.Галбадрах, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүн, “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд оролцож буй алба хаагчид оролцов.

Энэхүү “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 алба хаагч энэ оны 08 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Цэргийн дүрэм, Гадаад хэлний мэдлэг, Эсээ бичлэг, Илтгэх ур чадвар, Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж, Буудлагын тэмцээнд оролцож, Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорих юм.

 

Tweet
 
БУСАД МЭДЭЭ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна