/ / БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН “KOREA CPTED ASSOCIATION” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН “KOREA CPTED ASSOCIATION” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүрээлэн буй орчны загвараар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил судлалын холбооны (KOREA CPTED ASSOCIATION) төлөөлөгчдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Төлөөлөгчдийг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, тус газрын Дэд Бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Б.Одмандах тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч, тус улсын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахад чиглэгдсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа, шинжилгээ, криминологи судлалын үр дүн, тэргүүн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх талаар санал солилцож ажиллалаа.

 

Tweet
 
БУСАД МЭДЭЭ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна