/ / ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-ИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-ИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургуулийн хооронд энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд өнөөдөр /2023.10.05/ Цагдаагийн ерөнхий газарт уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор Ч.Тамир, Сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр Н.Должин болон холбогдох алба хаагч, ажилтнууд оролцов.

 

Энэхүү уулзалтын зорилго нь Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын их сургууль хооронд цагдаадотоодын цэргийн ангибайгууллагын сэтгэл зүйчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж, алба хаагчдад хүргэж буй сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

 

Tweet
 
БУСАД МЭДЭЭ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна