/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ХБНГУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЛБАН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ХБНГУ-ЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЛБАН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 4 хоногийн хугацаатай албан айлчлал хийж байгаа билээ.

Ийнхүү өнөөдөр /2023.10.25/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн цагдаагийн газрын Тэргүүн комиссар, доктор Себастиан Аллерцедер тэргүүтэй зочид төлөөлөгчид болон Хансс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүнийг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны дарга, удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авч уулзав.

Энэ үеэр албаны үйл ажиллагаа, чиг үүргийг танилцуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр харилцан туршлага солилцлоо. Мөн цаашид бусад орнуудын хэрэгжүүлж байгаа арга, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, богино болон дунд хугацааны хамтарсан сургалт зохион байгуулж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна