“Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” сэдэвт сайн үйлсийн аян зохион байгуулав.
“Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” сэдэвт сайн үйлсийн аянг Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, "Цус судлалын үндэсний төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00-11:00 цагийн хооронд зохион явуулж шаардлага хангасан 30 алба хаагч, ажилтанаас тус бүр 400 гр цус авч нийт 12 литр цусыг "Цус судлалын үндэсний төв"-д хандивлан өвдөж, зовсон 90 хүнд амьдрал бэлэглэв. Тус арга хэмжээг Цагдаагийн ерөнхий ерөнхий газрын Автобаазын хамт олон 4 дэх жилдээ /жилд 2 удаа/ зохион байгуулж байна.