/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ЦАГДАА ЖОЛООЧ” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.

“ЦАГДАА ЖОЛООЧ” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.

  Сул орон тоог энд дарж үзнэ үү.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/

Тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Эрүүл мэндийн
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл /татаж авч бөглөөд .pdf/
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
  • Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
  • Иргэний үнэмлэх; /.pdf/
  • 3 үеийн намтар/.pdf/;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт/.pdf/;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
  • Эрүүл мэндийн асуумж /.pdf/
  • Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
  • "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/    

         Тайлбар:

      - Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

       - Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн шалгалтад орж, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

       - Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

       - Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.

       - Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

       - Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол болон гажиггүй байх,

     - Эрүүл мэндийн үзлэгийг Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх,

      - Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

           Шалгалтад орох иргэдийн хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:

         Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2021 оны 08 дугаар сарын 04ий өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх цахимаар хаягаар хүлээн авна.

Бүртгүүлэх газар Бүртгүүлэх цахим хаяг Тайлбар
1 Автобааз hr.Avtobaaz@police.gov.mn Дотоодын цэргийн харуул сул орон тоонд бүртгүүлэх иргэдийг оршин суух газрын  харъялал харгалзахгүйгээр амьдарч байгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага бүртгэж, шалгалтыг зохион байгуулна.

Харин бусад сул орон тоонд бүртгүүлэх иргэдийг тухайн сул орон тоо зарласан цагдаагийн байгууллагаас бүртгэж, шалгалтад оруулна.

Шалгалтын хуваарь:

        Бүртгэлд хамрагдсан иргэд 2021 оны 09 дүгээр сарын 11-17-ны өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.

(Уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

Анхаарах зүйл: Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж /амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт/ хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Шаардлагатай тохиолдолд 88083802 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг  лавлана уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна